Одоогийн байдлаар Эрхүүгийн улсын их сургууль нь 70 гадаадын туншуудтэй хамтран ажиллах гэрээтэй. Манай сургуульд Монгол, Хятад, Солонгос, Герман, АНУ, Бельги, Франц, Ирак, Австр, Их британ, ТУХН-ийн орнуудын 350 гаруй гадаадын оюутнууд сурж байна. Үүнээс гадна, жил болгон 200 гаруй гадаадын оюутан ба багш нар орос хэлний курсд, богино хугцааны дадлаганд болон конференцт оролцон гэж хүрэлцэн ирдэг юм.
Эрхүүгийн улсын их сургуульд хоёр диплом зэрэг авах боломжтой 12 хөтөлбөрүүд байдаг. Маш алдартай Сибирь ба америкийн факультет болон Мэрилендийн их сургуулийн колледжийн (АНУ) хамтын хөтөлбөр, Орос-Австралийн хөтөлбөр (Өмнөд Квийнслэндийн их сургууль) болон Эдийн засаг, хэл шинжлэлийн олон улсын институт ба Ляонин мужийн их сургуулийн хөтөлбөр (Шеньян, Хятад). Хэдэн жилийн турш Киль хотын их сургууль болон Эрхүүгийн улсын их сургууль хороонд магистрийн зэрэгтэй оюутнуудад зориулсан байгаль орчны менежментийн ОХУ-ын цорын ганц үнэгүй хамтын хөтөлбөр явагдаж байгаа.
2013-2015 оноос Савойи (Франц) болон Познань (Польш) хотуудын их сургуулиудтай хоёр диплом зэрэг авах шинэ хөтөлбөрүүд нээгдсэн.
2014 оны 12-р сард Эрхүүгийн улсын их сургууль нь экологи болон байгаль орчныг зохистой ашиглах чиглэлээр мэргэжилтэн бэлдэх Алс Дорнодын их дээд сургуулиудын консорциумд орж. Япон Улсын Засгийн газар энэ хөтөлбөрийг бүрэн санхүүжүүлдэг.